100 МОНГОЛ РОМАНЫ
ТЭМДЭГЛЭЛ

Монгол Роман 1921-2021

Туульсын зохиолыг дотор нь агуулгын их, багын хэмжүүрээр ялгамжлан ангилах ба их туулийн дараа орох шүлэглэсэн эсвэл үргэлжилсэн үгийн (хүүрнэл) зохиолын нэгэн төрөл монголын уран зохиолд төлөвшсөн нь “роман” юм. Гол төлөв үргэлжилсэн үгийн үйл явдалт томоохон хэмжээний хүүрнэл зохиолыг роман гэдэг. Утга зохиол судлаач Д.Цэнд “Үргэлжилсэн үгийн үгийн том хэлбэрийн зохиол бөгөөд туужийг бодвол хүний амьдралын хэд хэдэн үеийг буюу эсвэл бүхэлд нь авч түүнийг тохиолдох ба тохиолдсон олон зөрчлийн дунд илрэн тодрох хэлбэрээр нь дүрсэлж, олон хүн болон нийгэмтэй харьцах харьцааны нарийн зөрчилд ялгаран гарах зүй тогтоолоор дэлгэн гаргаж тавьж буйг роман гэнэ” гэж маш нарийн тодорхойлолт өгсөн. Роман нь гол баатруудын явдлыг өгүүлэмжийн шугамд сүлжилдүүлэн багцалж, амьдралын үзэгдэл юмсын ээдрээтэй, зөрчилтэй хүрээг хамарч, баатруудын олон талт зан төлвийг тодорхой дүрслэн илэрхийлдэг онцлогтой. Ийм учраас роман нь бүхэл бүтэн түүхийн өгүүлэмж юм.

Утга зохиолын онолч Д.Галбаатар романы тухайд “Франц хэлний “роман” ба “контероман” гэсэн үгээс роман хэлний (франц, итали, португал) “өгүүллэг” гэх нэр томьёо гарчээ. XII-XIII зууны үед ийнхүү нэрлэж байв. Роман нь орчин цагийн туульсын хамгийн дэлгэрмэл томоохон зүйл гэж тайлбарлажээ. Англиар новел (novel) хэмээн нэрлэж буй. Романы зохиомж …….

Номын тэмдэглэл

Романууд