НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ БҮЛГЭМ

2019 оны 04-р сарын 12-нд Өөлд овогт Дэмбэрэлжамцын Төмөр-Очирын санаачилгаар “Номын тухай буу халъя” бүлгэм байгуулагдсан. “Нийгэмд гэрэл гэгээ нэмнэ” уриатайгаар 3 админ, 7 модератор бүлгэмийг удирдан зохион байгуулдаг. 

4500 гишүүнтэй. “Номын тэмдэглэл”, “Хобби-Ярилцлага”, “Уран бүтээлчид”, “Нийтлэл”, “Дархлаа дэмжинэ”, “Анир чимээлэх цаг”, “Подкаст”, “Дэлхийн сонгодог зохиол”, “Шүлэг, өгүүллэг”, “Миний номын сан”, “Эсээ шүүмж”, “Шинэ ном”, “Талархал” зэрэг булангууд тогтмол ажилладаг. НТБХ бүлгэм нь номын тэмдэглэл, номын зураг, шүлэг, өгүүллэг, бодрол, эсээ зэрэг төрөл бүрийн уралдааныг уншигчдын дунд явуулж, номоор шагнаж урамшуулдаг. 

“Номын хэлэлцүүлэг” хийж, ном унших сэдлийг төрүүлэх, урам зориг өгөх, ном унших соёлыг дэлгэрүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж, нийгэмд соён гэгээрүүлэх сайн үйлсийн аяныг түгээн дэлгэрүүлж байна. Бүлгэм нь “Уншигч-Ном-Зохиолч” нарыг холбох гүүр болохоос гадна цахим орчинд кирилль үсгээр бичих зорилго тавьж, амжилттай хэрэгжүүлсэн. 

“Төрсөн өдрөөр нь ном бэлэглэе” аяныг анх санаачилж байсан. Тус аянд бүлгэмийн 70 гаруй гишүүд элсэж, төрсөн өдрөөрөө номын бэлэг авч байна. Бүлгэмийн албан ёсны түнш “Анар” номын дэлгүүр нь төрсөн өдрийн ном хүргэлтийг хариуцаж, түргэн шуурхай хүргэж өгч үйлчилдэг.

“1921-2021 МОНГОЛ РОМАН” төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж, “100 роман уншуулж, 100 романы тэмдэглэл” хөтлүүлж байна. Мөн Clubhouse-д “НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ” өрөөнд чөлөөт сэдвээр хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага хийж, зохиолчидтой зохиолынх нь талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг “100 жил – 100 ном” өрөө ажиллуулдаг. Уг ярилцлагуудыг бичиж, подкаст болгоод уншигчдад контент хэлбэрээр хүргэх юм.  

2021 онд “Номын тухай яриа” НҮТББ байгуулагдсан. Удирдах зөвлөл нь бүлгэмийн идэвхтэн 7 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн дарга, Д.Төмөр-Очир, Тэргүүнээр Б.Чанцалдулам нар ажиллаж байна.

“НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, “НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ” бүлгэмийн админ, модераторууд:

  1. Д.Төмөр-Очир (НТБХ бүлгэмийн админ, “НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга) – Чөлөөт уран бүтээлч.
  2. Б.Чанцалдулам (НТБХ бүлгэмийн админ, “НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн) – Эдийн засагч, санхүүч.
  3. Б.Дөлгөөн (НТБХ бүлгэмийн админ) – ХААИС, ЭЗБС-ийн төгссөн. Нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй. Одоо бизнесийн удирдлага- мастерын I курсын оюутан.
  4. Д.Долгормаа (НТБХ бүлгэмийн модератор, “НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн) – ҮБХИС-ийн АБДС-ийн ММТТ-ийн химийн багийн ахлагч, химийн багш.
  5. С.Оч (“НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн) – ШБОС ХХК-ийн менежер.
  6. Л.Насандулам (“НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн) – “АНАР” номын дэлгүүрийн эрхлэгч.
  7. Т.Цэрэндолгор (НТБХ бүлгэмийн модератор, “НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн) – Завхан аймгийн Улиастай сумын ЕБ-ын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш.
  8. Б.Урангоо (НТБХ бүлгэмийн модератор, “НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн) – Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), зохиолч, яруу найрагч, СУИС-ийн ТУС-ийн уран зохиолын багш.
  9. С.Энхтүвшин (“НОМЫН ТУХАЙ ЯРИА” НҮТББ-ын нягтлан бодогч) –
  10. Г.Мягмарсүрэн (НТБХ бүлгэмийн модератор) – СХД-ийн 122 дугаар сургуулийн МХБУЗ-ын багшаар ажилладаг. Тэргүүлэх зэрэгтэй, БТА.
  11. Б.Оюун-Эрдэнэ (НТБХ бүлгэмийн модератор) – Монгол хэл, Уран зохиолын багш.
  12. Б.Баатархүү (НТБХ бүлгэмийн модератор) – Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүгчийн туслах.
  13. М.Нямжаргал (НТБХ бүлгэмийн модератор) – “МОНСУДАР” хэвлэлийн газрын маркетингийн хэлтсийн дизайнер.

Төслийн баг

76914260_1792054010927043_7365091270156353536_n - Tumur-Ochir Dembereljamts (1)

Д. Төмөр-Очир

Сэтгэл судлаач

"Номын тухай яриа" НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, "Номын тухай буу халъя" бүлгэмийн админ, Зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулах багийн гишүүн

mde

Б. Чанцалдулам

Эдийн засагч санхүүч

Төсөлд хамрагдах номын нэрс тодруулах, идэвхтэн бичигчид шалгаруулах багийн гишүүн, Санхүү хандивын багийн гишүүн

IMG_3470 - Wishfox Nyamka

М. Нямжаргал

График дизайнер

Вебсайт хийх багийн гишүүн

DSC_0284 - Урангоо Батсүрэн

Б. Урангоо

Багш

Хэлбичгийн ухааны доктор, профессор,
"Монгол роман 100" (1921-2021) өмнөтгөл бичив.

СХД-ийн 122 дугаар сургуулийн МХУЗ-ын багш Г.Мягмарсүрэн - Г. Мягмарсүрэн

Г. Мягмарсүрэн

Герман монгол хэлний багш

Номын тэмдэглэлийн формат үүсгэх багийн гишүүн, Номын редакторын багийн гишүүн, Зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулах багийн гишүүн

20190617_083103 - tserendolgor tseegii

Т. Цэрэндолгор

Багш

Номын тэмдэглэлийн формат үүсгэх багийн гишүүн, Номын редакторын багийн гишүүн

FB_IMG_1628061249781 - nasaa anar

Л. Насандулам

Багш

Санхүү хандивын багийн гишүүн, Номын хангалтын багийн гишүүн, Зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулах багийн гишүүн

2

Д. Долгормаа

Зохион байгуулагч, редактор

Номын тэмдэглэлийн формат үүсгэх багийн гишүүн, Номын редакторын багийн гишүүн

Редакторын баг