Харуул Алтай - Д.Гармаа

Хэвлэсэн он:
1985
Д.Гармаа " Харуул Алтай"
Д.Гармаа ” Харуул Алтай”

Зохиол бичигдсэн түүх:

Төрийн шагналт зохиолч Доржийн Гармаа уг романдаа Ховд аймгийн Булган сумын Харуул Алтай уулаас эхтэй торгууд, урианхай, захчин, хасаг зэрэг олон ястны үүх түүх, соёл, зан заншил, амьдрал ахуйн талаар дүрслэхдээ харийн бодлогын нөлөөгөөр өвөг дээдэс маань өөр хоорондоо тэмцэлдэж байсан гашуун түүхэд тулгуурлан бичжээ.

Зохиолын онцлог:

Харуул Алтай” хаачаа ч үгүй нь үнэн” гэж Д.Төрбат гуай нэгэнтээ дурссан. Үнэхээр “Харуул Алтай” хаачаа ч үгүй, харин ч хүмүүний сэтгэлд сүндэрлэсээр байна. /Өдрийн сонин, 2020 он/

Товч үйл явдал:

Ардын хувьсгал гарснаас 10-аад жилийн дараах Алтайн баруун хязгаар дахь торгууд, өөлд, казах, урианхай, захчин гээд олон ястны ахуй амьдрал, үүх түүх, тухайн үеийн нийгэм цаг үеийн байдал, хүмүүний ээдрээт амьдрал зэргийг уг романд дүрсэлжээ. Чингис хааны удам Чой ноёны эрх танхил ганц охин гүнж Бадам, нутгийн тайж Баадайн өргөмөл ганц хүү Равдантай ханилан нийлсэн ч залуу насны гэнэн зан, буруу хүмүүсийн үгээр амьдралаасаа хагацаж, Хятадын харгис цагдаагийн албаны дарга Ли Инчийн явуулгаар Цагаан байшингийн хүүхэн болж, хүргэгдэн ирсэн ахуйд Францын цэргийн жанжин, хятадын зөвлөх Бордье ноёнтон түүнийг эрэн олж, өөрийн нутаг руу авч явна. Бадам бусдын үгээр үг хийж, эцэг эхээ өөд болсон, нөхөр Равдан нь хятадын цэрэгт дайчлагдан, улмаар амь үрэгдсэн гэдэгт итгэж, өдий олон жил хүний нутагт амьдарснаа нэхэн санахад уйтай. Тэрээр Франц улсад 40 жил амьдрахдаа хоёр хүүтэй болж, дээдсийнхний амьдралаар дутагдах гачигдах зүйлгүй тансаг амьдарсан билээ. Анд хорхойтой нөхөртөө монгол руу очиж, хамгийн том эвэртэй янгир агнах сэдлийг өгснөөр Харуул Алтай нутагтаа эргэн ирнэ. Жан Бордье ноёнтон, Бадам буюу Мадаам хатагтай нарын газарчаар нутгийн өвгөн Хаян, Болдоо хэмээх хэлмэрч хүү хамт явцгаана. Булган голоор нутагтай Чой ноён, ахайтан, Бадам, Сампил тэргүүт нутгийн баян эхнэр болоод хүү Дүгэр, мөн Чиндэг залан, Мэргэний хийдийн олон лам нар, жасын мал сүрэг, эд хөрөнгө, зарц барлагууд, сүсэг бишрэлдээ дийлдсэн жирийн ард Цорж лам Жанцан, Аюурдоо мэт хутган үймүүлэгч ламбагуай нарын үгэнд орж, Булган голоос гарч, өмнө зүг Хятадын хилийн чигт нүүдэллэн явж, тэнд очоод хятадын цэргүүдэд хамаг мал хөрөнгийг хураалган, эрчүүд лам нар нь цэрэгт татагдан, элдэв зовлон бэрхшээлийг туулан, Хаян тэргүүт ард олноо гэсэн нөхдийн хүчээр нутагтаа эргэн ирцгээнэ.

Танд санал болгох романууд

Д.Оюунчимэг “Оройн ганц мод”

Д.Оюунчимэг "Оройн ганц мод"

С.Пүрэвсүрэн “Хавт Хасар”

С.Пүрэвсүрэн "Хавт Хасар"

Ш.Шажинбат “Элс,цас”

Ш.Шажинбат "Элс,цас"

Ш.Нацагдорж “Мандухай сэцэн хатан”

Ш.Нацагдорж "Мандухай сэцэн хатан"

З.Баттулга “Хүүхэн заяа”

З.Баттулга "Хүүхэн заяа"

Ш.Цэнд-Аюуш ” Хүлээх өрөөний эзэгтэй”

Ш.Цэнд-Аюуш " Хүлээх өрөөний эзэгтэй"

Ж.Гал “Хорт зэрэглээний оронд”

Ж.Гал "Хорт зэрэглээний оронд"

Д.Гармаа ” Харуул Алтай”

Д.Гармаа " Харуул Алтай"