Хүлээх өрөөний эзэгтэй - Ш.Цэнд-Аюуш

Хэвлэсэн он:
1991
Ш.Цэнд-Аюуш " Хүлээх өрөөний эзэгтэй"
Ш.Цэнд-Аюуш ” Хүлээх өрөөний эзэгтэй”

Зохиол бичигдсэн түүх:

Зохиолын онцлог:

Монголын анхны хошин роман. Зохиолч энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Утга зохиол судлаач, доктор Ш.Гүндалай: “Дүрслэлийн олон янзын аргыг чадамгай хэрэглэж, баатруудын санаа сэтгэлийн орчлон, хүрээлэн буй нөхцөл байдал зэргийг өргөн дэлгэр үзүүлж, зохиомжийг уран гоё хийсэн зэрэг онцлогийн үндэслэж, манайд төдийлөн төлөвшөөгүй хошин романы төрөлд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэх үндэстэй байна. “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин романы өгүүлэмжийн шугамд хүнд суртал, хүнлэг бус явдал гэгч аюултай тахал биднийг хэрхэн тарчлаан зовоож, үнэнийг худал нь, сайныг муу нь шударгыг шударга бус нь , авьяастныг мохоо нь, ухаантыг тэнэг нь ноёлж, хүн ардын ёс зүй бүхэлдээ ялзран доройтсоныг хэдхэн хүний өсөхөөс өтлөх хүртэлх амьдрал үйл ажиллагаагаар шоглон хошигнож харуулжээ. “Утга зохиол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүл 2000 он

Товч үйл явдал:

Үл үзэгдэгч болгох нээлт хийсэн Дүрээрээ гэх залуу шинжлэх ухааны байгууллагаас тусламж хүссэн боловч шат дамжлага олонтой, хүнд суртлын нүсэр бүтэц бүхий байгууллагуудын хооронд дамжсаар олон адал явдлуудтай учирч байгаа тухай өгүүлнэ. Эрдэм шинжилгээний төвийн нарийн бичгийн дарга Тэмүүлэн бүсгүй онцгой нээлт хийсэн залууд туслахыг хичээх боловч бүтэлгүйтнэ. Дүрээрээгийн хоёр талын өвөг эцгүүд болох нэгэн цаг үеийн бурхны хуврагууд Гаваа, Жива хоёр ламын адал явдалт амьдрал, хувь заяаны шоглоом хийгээд гучаад оны зүүний нугалаа, хамтрал хомоон хэмээх будлиан, хувьсгалын эсэргүү гэх хэлмэгдүүлэлтийн хар шуурга зэрэг нийгмийн ороо бусгаа цагт хүний мөн чанар хэрхэн хувирч байгааг Нохойхүү төлөөлөгч, Тоодгор нарын дүрээр гаргасан байдаг. Мөн зохиолд хүнд суртлын бэлгэдэл болсон Эрдэм шинжилгээний төвийн дарга Сосор, авьяастай ч шат дамжлагын золиос болж буй Оюут зэрэг бүгд хувь заяаны учир шалтгаанаар хоорондоо холбоотой дүрүүдийн үйл явдлууд гарна

Танд санал болгох романууд

Д.Оюунчимэг “Оройн ганц мод”

Д.Оюунчимэг "Оройн ганц мод"

С.Пүрэвсүрэн “Хавт Хасар”

С.Пүрэвсүрэн "Хавт Хасар"

Ш.Шажинбат “Элс,цас”

Ш.Шажинбат "Элс,цас"

Ш.Нацагдорж “Мандухай сэцэн хатан”

Ш.Нацагдорж "Мандухай сэцэн хатан"

З.Баттулга “Хүүхэн заяа”

З.Баттулга "Хүүхэн заяа"

Ш.Цэнд-Аюуш ” Хүлээх өрөөний эзэгтэй”

Ш.Цэнд-Аюуш " Хүлээх өрөөний эзэгтэй"

Ж.Гал “Хорт зэрэглээний оронд”

Ж.Гал "Хорт зэрэглээний оронд"

Д.Гармаа ” Харуул Алтай”

Д.Гармаа " Харуул Алтай"