Т.Мандир "Саран зэв" романы тэмдэглэл
Тэмдэглэл
Сүүлийн үед түүх, намтар, түүхэн уран зохиолуудад илүү дурлан шимтэн унших болсон.
'' Саран зэв'' туужийг уншаагүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Хүүхэд байхдаа нэг баатрын тухай уншиж байснаа бүүр түүр л санаж байна. За бараг л мартаж дээ.
Дахин уншихад өмнө нь уншиж байгаагүй юм шиг бүгд шинэ соргог, содон, биширмээр байлаа.
Сүбээдэй баатрын нэгэн тулаанаар Монголын их түүхийн нэгэн хэсгийг харуулсан энэхүү бэсрэг туужийн талаар зохиолч, шүүмжлэгч, сайн уншигчдын олон сайхан бичвэр, тэмдэглэлийг мэдээж та бүхэн уншсан учир зохиолын үйл явдлын талаар давтан бичих нь илүүц биз ээ.
Монголчуудын дайн тулаан гэдэг нь өөрөө оюун ухааны болон эр бярын шандас сорьсон урлаг байжээ.
Жирийн уншигч миний хувьд Монголын түүхээрээ, мөн зохиолч түүхч, зураач Мандир ахтай мөр зэрэгцэн нэгэн цаг үед амьдарч буйдаа омогшин бахархаж байна
Уншиж дууссанаас хойш Бардай сэцний Шамдгайд хэлсэн энэ үг ер санаанаас гарахгүй дахин дахин бодогдоод болдоггүй. Тэгээд л эндээ бичиж санаа амрах гээд
- Амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан элээж байдгийг санах хэрэгтэй.
#АМЬДРАЛ гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү.
Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа.
Хүн төрснөөс эхлээд үхэх хүртэлх бүхэл бүтэн амьдрал энэ утга агуулгад бүрэн багтжээ.
Тиймээ зүтгэл, тэмцэлгүй төлөөс төлөөгүй амьдрал утга учиргүй, бас амтгүй.
Ямар их ухаарал, сургамж вэ
Тэмдэглэл бичсэн Б.ЧАНЦАЛДУЛАМ
2020.05.29. 21.08.