Оройн ганц мод - Д.Оюунчимэг

Хэвлэсэн он:
2016
2019
Д.Оюунчимэг "Оройн ганц мод"
Д.Оюунчимэг “Оройн ганц мод”

Зохиол бичигдсэн түүх:

“Монголын түүхийн хариулах ёстой асуултууд гэж бий. Тийм учраас түүхэн зохиолууд , бичигдэх учиртай. “Өөрсдийнхөө хэн болохыг олж хараад гаргаж тавибал зөвхөн бидэнд тустай төдийгүй дэлхийн оюуны сан хөмрөгт оруулж буй нэмэр хандив юм.” ” гэж зохиолч Д.Оюунчимэг онцлон дурдсан.. Тиймээс “Оройн ганц мод” романаа бичихээр сүүлийн дөрөв, таван жилийг судалгаа хийхэд зориулжээ.

Зохиолын онцлог:

Зохиолч Д.Оюунчимэгийн шинэ роман бол түүхийн гашуун амт, амьдралын нялуун үнэр хоёрын зуурмаг болоод өнө мөнхөд сайн сайхныг эрэлхийлэх сэтгэлээс зүрхний цахилгаан бичлэгийн тууз мэт үсчин гарсан шинжтэй юм...Чухамдаа философийн талаасаа нэгдмэл зүй тогтлыг эрэлхийлэгч метафизик чанарууд зохиолч Д.Оуюнчимэгийн “Оройн ганц мод” романы давтагдашгүй тал” Утга зохиол судлаач, Хэлбичгийн ухааны доктор Пүрэвхүүгийн Батхуяг

Товч үйл явдал:

Ийяа хэмээх бүсгүй учир битүүлэг дуудлагад автан Жаргалант хэмээх өртөө рүү явж буйгаар зохиол эхэлнэ. Үйл явдлын нэгдүгээр шугам нь Ийяа бүсгүйд тохиолдож буй гэнэтийн учралууд, зүүд, зөн совин, дотоод ухамсрын сэрэл мэдрэхүй гэх мэт сэтгэлзүй, далд ухамсарын шинж агуулсан. Хуяг, Далантай зэрэг дүрүүд Ийяа бүсгүйтэй дам байдлаар холбогдох боловч цаанаа хувь тавилан, үйлийн үрийн учир шалтгаан буйг дүрслэн харуулжээ. Хоёрдугаар шугам нь Алтайн Урианхайн баруун гарын Дархан бэйсийн хошууны бүлэг жинчид Өрөмч ороод буцаж явах замд тохиосон адал явдлуудыг, хууч яриа, үүх түүх, домог сэлтийг сүлжин бичсэн тун өвөрмөц зохиомжтой. Хошуу ноён Балдандорж, Шарга морьт лам, Борх ах, Умбаа лам, Мэнгэт, Хөөвч зэрэг дүрүүд тухайн цаг үеийн нүүдэлчин монгол хүний төлөөлөл болсноороо онцлогтой. Жинг дагаж хөл яваа хөл хүнд Сийлэн бүсгүй , орчин цагийн Ийяа бүсгүйн хооронд ямар холбоо байгаа хийгээд , дүрүүдийн харилцан хамаарлыг тун сонирхолтой байдлаар хооронд нь сүлжин бичсэнээрээ уншигчдын сэтгэлийг гойд татдаг. Нэгэн хошууны үйл явдлаар дамжуулж 100 жилийн өмнө монголчуудын өвөг дээдэс хэрхэн амьдарч байсныг, ертөнцийг үзэх үзлийг харуулахыг зорьсон.

Танд санал болгох романууд

Д.Оюунчимэг “Оройн ганц мод”

Д.Оюунчимэг "Оройн ганц мод"

С.Пүрэвсүрэн “Хавт Хасар”

С.Пүрэвсүрэн "Хавт Хасар"

Ш.Шажинбат “Элс,цас”

Ш.Шажинбат "Элс,цас"

Ш.Нацагдорж “Мандухай сэцэн хатан”

Ш.Нацагдорж "Мандухай сэцэн хатан"

З.Баттулга “Хүүхэн заяа”

З.Баттулга "Хүүхэн заяа"

Ш.Цэнд-Аюуш ” Хүлээх өрөөний эзэгтэй”

Ш.Цэнд-Аюуш " Хүлээх өрөөний эзэгтэй"

Ж.Гал “Хорт зэрэглээний оронд”

Ж.Гал "Хорт зэрэглээний оронд"

Д.Гармаа ” Харуул Алтай”

Д.Гармаа " Харуул Алтай"