Хүлээх өрөөний эзэгтэй - Ш.Цэнд-Аюуш
Зохиол бичигдсэн түүх:
Зохиолын онцлог:
Товч үйл явдал:
Зохиолын дүрүүд
Гол дүрүүд
Дүрээрээ
Гуанзанд ногооны нярав ажилтай дөчөөд насны залуу. Хүнийг үзэгдэхгүй болгох нээлт хийсэн. Их сургуульд суралцаагүй, мэргэжлийн дипломгүйн улмаас бие даан олж авсан мэдлэг боловсрол, шинжлэх ухааны авьяас чадвараа нийгэмд үнэлүүлж чадахгүй байгаа эмгэнэлт дүр.Тэмүүлэн
Эрдэм шинжилгээний төвийн “Онцгой нээлтийн хэлтэс”-ийн нарийн бичгийн дарга. Суут эрдэмтэнтэй суухыг мөрөөдөж явдаг гучаад насны бүсгүй.Оюут
“Онцгой нээлтийн хэлтэс”-ийн дарга, доктор. Хүнсний үйлдвэрийн ерөнхий инженер байхдаа үйлдвэрлэлийн дамжлага өөрчлөх шинэ санаачилга гаргасан ч хүнд суртлын “дамжлага”-ийн улмаас бүтэлгүйтэж хожим өөрөө эрдэм шинжилгээний байгууллагын нэг дамжлага” нь болсон. Шинжлэх ухааны мэдлэг чадварыг өндрөөр үнэлдэг, авьяаслаг эрдэмтэн.Буджав
Хангамжийн газрын хэлтсийн дарга. Арга сүйхээтэй “бүхнийг болгодог хүн” нэртэй. Их сургуульд орж чадалгүй Дүрээрээтэй хамт хүнсний үйлдвэрт ачигч буулгагч хийж байсан. “Бүртгэлийг цэвэр нямбай хөтлөхийн ач холбогдол” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.Туслах дүрүүд
Сосор
Эрдэм шинжилгээний төвийн захирал. “Хөгжлийн шат дамжлага” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.Осор
Сосорын ихрийн өрөөсөн. Хангамжийн газрын дарга.Туяа
Оюутын эхнэр. Дүрээрээгийн анх ажиллаж байсан хүнсний үйлдвэрт лабораторийн эрхлэгч хийдэг байсан.Тойв
Дүрээрээгийн аав. Гаваа ламын хүү.Гаваа
Лам байж байгаад сүм хийдийг тараах үед хар болсон хүн. Тойвын аав, Дүрээрээгийн өвөө.Амиа аргацаахын тулд шашны тангаргаасаа няцаж хар хүний үйл үйлдэх болсон тул Жива ламтай харгалдах болсон.Жива
Тойвын эхнэрийн нууц эцэг. Шашны эрдэм номд нэвтэрсэн хувраг. Шашин номын тангарагтаа үнэнч үлдсэн. Холилдсон ус сүү ялгадаг “ялгуусан хутагт” хэмээн нутаг орондоо алдаршсан. 1937 оны Их хэлмэгдүүлэлтийн үеэр хувьсгалын эсэргүү хэмээн хэлмэгдсэн лам.Дүрээрээгийн ээж
Дүрээрээтэй хамт амьдардаг.Нохойхүү\Шинэхүү\
Дүрээрээгийн амьдардаг байрны дарга. Залуудаа Дотоод яамны төлөөлөгч, аймгийн төлөөлөгч зэрэг алба хашиж байсан улаан хувьсгалч хүн.Тоодгор
Оюутын ажиллаж байсан хүнсний үйлдвэрийн дарга. Сосорын аав. Залуудаа хамтралын дарга, нэгдлийн дарга зэрэг алба хашиж байсан бэртэгчин дүр.Хүрлээ
Дүрээрээтэй хамт хүнсний үйлдвэрт ачигч хийдэг байсан залуу.“Хэнэггүй” Ёндон
Дүрээрээгийн ээжийн анхны нөхөр.Бага дэслэгч
Дүрээрээг байрын даргын гомдлын дагуу шалгаж байсан байцаагч.Түвшин
Аймгийн дотоод яамны хэлтсийн дарга. Нохойхүүтэй холбоотой хэргийг шалгаж байсан.Дэрэм
Нохойхүүгийн амийг аварсан дарга.Хорооны дарга
Дүрээрээгийн аав Тойв гэр бүлээ нүүлгэн хотод анх орж ирээд түр суурьшиж байсан газрын хорооны дарга.Хорлоо
Районы орлогч дарга. Тойв зуслангийн байшинг нь барьж өгсөн.Даваа
Паспортын хэлтсийн дарга.Нарийн боовны үйлдвэрийн дарга
Тойв нарийн боовны үйлдвэрт мод хөрөөддөг ажилтай байв.Ня-бо
Нарийн боовны үйлдвэрийн ажилтан .Мастер
Нарийн боовны үйлдвэрийн ажилтан.Зохиолын хэл
Зохиолын дүрслэх ур маяг
Егөөдөл
Үг хэллэг:
“...Хэлхийсэн цувтай, донхойсон бүрх малгайтай, дөч эргэм насны эр ялааны авгалдай шиг олон дэд эрдэмтнийг төрүүлж байдаг эрдэм шинжилгээний төвийн хаалгаар орж ирлээ. Босго алхмагц өөрийн эрхгүй зог тусав. Өргөн хонгил даган олон хүний урт дараалал хөвөрчээ. Ямар нэгэн эмгэн андуураад наашаа орчихсон бол...
-Энд сүү гарч байх шив дээ гэж дуу алдахаар, залуухан хүүхнүүд бол “гадаадын гутал гарч байна” гэж нүд нь том болон харилцах утасны зүг гүйж нөхрийнхөө чихнээс хонх уяхаар байв.”
Тайлбар: Дэд эрдэмтэд маш олноор төрж, тооны хойноос хөөцөлдөж байсныг хоромхон зуурын дотор тоо томшгүй өсөж үрждэг ялааны авгалдайтай зүйрлэн егөөджээ. Мөн социалист нийгмийн үед бараа таваарын хомсдол үүсэж, ховор живэр юманд байнга дараалал үүсэж байсныг ийнхүү егөөдсөн байна.
Талын дугаар: 0
Егөөдөл
Үг хэллэг:
“...Урагш духдуулсхийн тавьсан хэлбэр муутай донхгор бүрх малгайг нь харвал дунд зэргийн албан хаагч тэгэхдээ тоо бүртгэгчээс хэтрэхгүй болов уу гэмээр байв. Товч нь ханзарсан хэлхгэр цуваар нь аж ахуйн нярав, хоншоор нь шавар болсон лоохгор шаахайгаар нь бохирын засварчин гэж болмоор. “
Тайлбар: Социалист нийгмийн үед ажил мэргэжлийн ялгаа өмссөн хувцас, гадаад байдалд нь хүртэл илэрдэг байсныг егөөджээ.
Талын дугаар: 5
Егөөдөл
Үг хэллэг:
“...Урт чихнийхээ буянаар Гаваа баривчилгын тухай урьдчилан сонссон тул шар жанчаа тайлан нүгэл хилэнцээс ч айлгүй бараан доогуураа чихэв. Шилж сонгож байх цаг хаана байх вэ, түргэн бүтэхийг бодож царай муутай, хялардуу нүдтэй, хазгардуу явдалтай дүйнгэдүүхэн эмэгтэйтэй яаран сандран гэрлэв.”
Тайлбар: Гаваа ламын гэрлэсэн бүсгүйн гадаад төрх байдлыг ийнхүү егөөджээ.
Талын дугаар: 9
Егөөдөл
Үг хэллэг:
“...Өрх гэрээ барьж нүгэлт хар гөрөөчний шинж орохын тулд хананаасаа буу хүртэл зүүлээ. Бурхны шавийн шинж оруулдагт нь бахархдаг байсан халзан толгой нь өөрийг нь илчилмээр оргиод байсанд арай л элэг наасангүй. Гэрт гадаагүй малгайтай явах болж богино хугацаанд зүсээ хувиргаж чадсанаар амьд үлджээ.”
Тайлбар: Гаваа лам бурхан шашны тангаргаасаа няцаж, амиа аварч үлдэхийн тулд хэрхэн зүсээ хувиргасныг ийнхүү егөөджээ. Зүсээ хувиргах гэдэг нь өөрийн жинхэнэ төрх байдлаа нууж хуурмаг дүр эсгэхийг хэлжээ. Өрх гэрээ барьж гэдэг эхнэр хүүхэд авсныг, нүгэлт хар гөрөөчин гэдэг нь амь зуухын эрхэнд ан авладаг хүмүүсийг ийнхүү нэрлэдэг байсан аж. Энэ бүхэн нь тангараг сахисан лам хүн цээртэй зүйлүүд болно.
Талын дугаар: 9
Егөөдөл
Үг хэллэг:
“...Бүртгэлийг цэвэр нямбай хөтлөхийн ач холбогдол” гэсэн нэгэн сэдэвт зохиол биччихээд эрдэм шинжилгээний төвийн доод давхарт дараалалд зогсож байхдаа танилцаж билээ.”
Тайлбар: Амьдралд төдийлөн ач холбогдолтой бус, аар саархан зүйлээр эрдмийн зэрэг хамгаалж байсныг ийнхүү егөөджээ.
Талын дугаар: 51
Егөөдөл
Үг хэллэг:
“...Эрдэм шинжилгээний төвийн захирал өөрөө түүхийн багшийн мэргэжилтэй боловч, хөдөө аж ахуйг удирдах газар, холбоо, биеийн тамирыг зөвлөл, соёлын хэлтэс зэрэг олон газарт дарга хийж байгаад “Хөгжлийн шат дамжлага” сэдвээр зэрэг хамгаалжээ. Тэгээд эрдэмтэн болсныхоо дараахнаас эхлээд эрдэм шинжилгээний төвийн захирлаар ажиллах болжээ.”
Тайлбар: Дарга хэмээх сэтэртэй л бол мэргэжил үл харгалзан юу ч хийж болдог байсныг, социалист нийгмийн хүнд суртлын аппаратын шат дамжлага нь нийгмийн хөгжилд саад болж байсныг ийнхүү элэглэн егөөджээ.
Талын дугаар: 52
Егөөдөл
Үг хэллэг:
“...Өнөөдөр миний баруун нүдний дээд зовхи байн байн татаад байсан юм аа.”
Тайлбар: Хүний биед гарах ямар нэгэн өөрчлөлтөөр ямар нэг үйл болохыг бэлгэддэг тэр байдлыг ийнхүү егөөдсөн байна
Талын дугаар: 152
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Тэртээ баруун жигүүрт л “Онцгой нээлтийн хэлтэс” гэсэн хаяг дүүжлээстэй харагдав. Хаалгыг нь татвал арвайн тал шиг том хүлээх өрөө рүү орчхов.”
Тайлбар: Өрөөний цэлгэр том хэмжээг ихэсгэлийн аргаар ийнхүү дүрсэлжээ.
Талын дугаар: 6
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Сууцанд орсны дараахан хаашаа л харна дорнодын тал шиг ханхайж байсан бол хөргөгч, диван, телевизор, хивс ээлж дараалан нэмэгдсээр цаашид энэ хэвээр үргэлжлэх юм бол суух газар олдохгүй янзтай.”
Тайлбар: Хоосон өрөөг ийнхүү ихэсгэлийн аргаар хэтрүүлэн дүрсэлжээ.
Талын дугаар: 25
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Эвгүй л хөдөлбөл энд тэндээс эвэртэй чөтгөр гараад ирэх гэж байгаа юм шиг тэнд байсан хүмүүс салхинд дэрвэгэнэх даавуунаас хүртэл дав дув хийн цочно.”
Тайлбар: Хүмүүсийн айж цочирдсон, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа байдлыг ямар нэгэн үзэж хараагүй зүйл гэнэт гарч ирэх мэт \эвэртэй чөтгөр\ өчүүхэн зүйлээс айн ширвээтэж байгааг ийнхүү ихэсгэлийн аргаар хэтрүүлэн дүрсэлжээ.
Талын дугаар: 12
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Одоо тэнгэрт тулсан хэрүүл болно.”
Тайлбар: Чимээ шуугиантай, хэрүүл зарга дэгдэхийг ийнхүү ихэсгэлийн аргаар хэтрүүлэн дүрсэлжээ.
Талын дугаар: 18
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Хэлж болдоггүй, сургаж болдоггүй амьтантай учирчхаад яадгаа барж байтал лабораторийн шинжилгээ гэнэт номын дагуу гарах болов. Тэнгэрийн нар баруун талаас гараад ирэх шиг л болсон билээ.”
Тайлбар: Байж боломгүй үзэгдлээр жишин хэтрүүлэл хэрэглэжээ. Энэ нь гэнэтийн гайхамшиг тохиолдох гэсэн утга санааг илэрхийлж байна.
Талын дугаар: 78
Хэтрүүлэл
Үг хэллэг:
“...Өглөө нь Оюут яаман дээр очсон боловч сайдтай уулзана гэдэг тэнгэрийн солонго барьж авахаас дутуугүй эд байлаа.”
Тайлбар: Сайд уулзах бүтэшгүй хэрэг болохыг тэнгэрийн солонго барьж авах шиг боломжгүй гэсэн утгаар ихэсгэл хэрэглэжээ.
Талын дугаар: 160
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Хэчнээн ч жил онцгой нээлт бүртгэж авах гэж хүлээлээ. Даанч наашаа орж ирэх хүн гардаггүйг байлаа. Тэгсэн мөртөө доод давхруудаар адуу хураасан юм шиг багшраад ж байдаг байв.
Тайлбар: Хүн олноор цугларч байдгийг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 6
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Тавиад жилийн өмнө гуулин данх шиг тэргүүнтэй Гаваа ламтан амьдарч байлаа.”
Тайлбар: Гаваа ламын халзан толгойг гуулин данхтай зүйрлэсэн байна
Талын дугаар: 7
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Хоёр байхаараа хоорондоо булууны яс булаалдаж, хоёр ишиг хоорондоо мөргөлддөг шиг сүсэгтэн олныхоо дэнлүү болж үлдсэн бурхны хоёр шавь бие биетэйгээ мөчөөрхөөд байв.”
Тайлбар: Бурхны хоёр шавийн эв түнжингүй байдлыг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 9
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
”... Нөгөө лам нь салхидсан тэмээ шиг өндөр гоохгор Жива. Хийддээ хурж суугаад баригдаж чийчаанд ачигдан, бараг л хагас өдөр тэвшнийх нь зүүн буланд гадас гозойлгосон аятай хөдөлгөөнгүй суув. Харин тэр чийчаан нь мөддөө хөдлөх янзгүйд сүүлдээ тэвчээр алдаж ном судраа янзлалгүй явбал сүнс нь хоргодоод баймаар санагдлаа. “
Тайлбар: Харгана, бударгана мэт халуун чанарын ургамал идсэн тэмээ бүгчим халуунд хүзүүгээ сунган амаа ихэд ангайн салхины өөд харан зогсдогтой зүйрлэжээ. Ямар ч хөдөлгөөнгүй удаан суусныг гадастай зүйрлэсэн байна. Сүнс нь хоргодох гэдэг үгээр Жива ламын сахил номдоо үнэнч байдлыг дүрслэн үзүүлжээ.
Талын дугаар: 9
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Гашуун нясуун юманд дуртай ламтан хэдэн тагш хүртээд царай нь хоёр жил гаруйхны тэртээ эгэлдрэглэж явсан жанч шиг нь улаан ягаан болчхоод сайхан зан нь хөдлөн ганцаараа байгаа хэр нь ийшээ ч харсан инээд алдан, тийшээ ч харсан инээд алдан суутал хаалга сэвхийн нээгдэж хол саахалтын Хандаа ороод иржээ. Чавга шиг улаан царайлсан ламыг хараад уухаараа бурхан номын хүн биш, буг чөтгөрийн хамаатан аятай болдгийг гадарлах бүсгүй хирдхийсэн ч буцаад гарч чадсангүй.”
Тайлбар: Архи уусан Гаваа ламын царайг жанч буюу хувраг хүний өмсгөлийн улаан хүрэн өнгөтэй, мөн чавганы адилтган зүйрлэжээ. Архи уухаараа бурхан номын хүн атлаа зан авир нь хувирч өөрчлөгддөгийг буг чөтгөртэй зүйрлэсэн байна.
Талын дугаар: 10
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
..Тэдний цээжин дээр нь байсан чулууг аваад хаях шиг болжээ.”
Тайлбар: Хүмүүсийн сэтгэл санааны хүнд дарамт алга болсныг чулуу авч хаяхтай зүйрлэжээ.
Талын дугаар: 13
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Тэгээд ч “Би нээлт хийлээ” гээд ороод ирэхэд нь жигтэйхэн баярлатал ийм хачин үг хэлсэн тул хөөрсөн сэтгэл нь дэвэрч тогооны амсарт тулсан сүүн дээр ус хийсэн аятай намдав.”
Тайлбар: Бүсгүйн сэтгэлийн хөөрөл хормын дотор урам хугарлаар солигдож буйг ийнхүү зүйрлэсэн байна.
Талын дугаар: 19
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Танхай этгээд орж ирж гэж санан шүдлэн ишигний ч бяргүйгээ мартан гараас нь шүүрч,...”
Тайлбар: Дүрийн бяр чадалгүй, туниа муутай байдлыг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 26
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Айлын гадаа үлий сахисан сар шиг байх эзгүй талд өлсөж цангахаас нэг их дээрдэх юмгүй. “
Тайлбар: Сар шувуу оготно, зурам барихын тулд олон цагаар хөдөлгөөнгүй нүх сахиж суудагтай зүйрлэсэн байна.
Талын дугаар: 35
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Харин Тэмүүлэн чигээрээ зантай бүсгүй, “Ялимгүй гомдлоос болоод олон жил хүлээсэн хүнээ усанд хаясан чулуу шиг алдчихвал яана” гэж айхдаа дахиад л хойноос нь хөөв.”
Тайлбар: Чимээ сураггүй алдана, дахиж олдохгүй гэдгийг зүйрлэжээ.
Талын дугаар: 49
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Намайг нэг аманцар шар авгайн туслахаар сар ажиллууллаа.”
Тайлбар: Яриа хөөрөө сайтай хүн гэдгийг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 62
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Дараагийн хаалгыг тогштол толгойдоо ойн цоорхой шиг гялаантай шамбигар хүн тогдос гээд гараад ирлээ.”
Тайлбар: Тухайн хүний толгой үс оройноосоо халцран гялайсныг ийнхүү ойн цоорхой \модгүй нүцгэн хэсэг газар\- той зүйрлэжээ.
Талын дугаар: 69
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Их сургууль төгсөөд хүнсний үйлдвэрийн ерөнхий инженер болсныхоо дараахан үйлдвэрлэлийн дамжлагыг өөрчлөх санал гаргасан нь гэр ажил хоёрын хооронд гинжтэй нохой шиг нааш цааш холхиж байхын эхлэл болсон гэвэл хилсдэхгүй болов уу?”
Тайлбар: Ажил гэр хоёрын зав чөлөөгүй явах болсныг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 74
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Лабораторийн эрхлэгч тортны чимэглэл шиг эмзэгхэн цагаан хүүхэн:...”
Тайлбар: Хүүхний эмзэг, турьхан байдлыг ийнхүү зүйрлэсэн байна.
Талын дугаар: 76
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Тэр хүүхнийг шинжилгээний ажилд сургахаас ойн баавгайг циркт тоглуулах нь хамаагүй хялбар янзтай. Туялзсан сүмбэн цагаан хуруутай мөртөө тэдгээрийнх нь хөдлөх нь хөшүүн гэж жигтэйхэн.” .
Тайлбар: Хүүхнийг ажилд сургах хэчнээн хэцүү болохыг баавгайтай сургахтай зүйрлэсэн бол хөшүүн байдлыг нь хуруу гарынх нь уяхан байдалтай эсрэгцүүлэн дүрсэлжээ
Талын дугаар: 78
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Нөхрийгөө бол өлгийтэй хүүхэд маллаж байгаа юм шиг л халамжилна.”
Тайлбар: Нөхөртөө тавьдаг анхаарал халамжийг ийнхүү зүйрлэсэн байна.
Талын дугаар: 82
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Саарал костюм пиджактай, үзүүр нь шөвийсөн хутга шиг хамартай тэр хүнийг хараад цэлмэг тэнгэрт гэнэтхэн хар үүл гарах шиг болов.”
Тайлбар: Цаад хүний хамрын хэлбэр байдлыг хутганы шөвгөр үзүүртэй зүйрлэсэн бол, сэтгэл санааны гэнэтийн цочрол, хувирлыг ийнхүү зүйрлэсэн байна.
Талын дугаар: 86
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Нөгөө сүртэй Нохойхүү түүний өмнө туулай шиг хярав...Нохойхүү давхийн цочив. Зүрхэн өөд нь үзүүртэй юмаар чичээд авах шиг л боллоо.”
Тайлбар: Нохойхүүгийн хулчгар занг ийнхүү дүрсэлсэн бол, гэнэтийн цочирдолд орж зүрхээр ноь хатгуулсныг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 91
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Тэгээд хусмаа чамласан хүүхэд шиг амьтан даргыгаа даган явлаа.”
Тайлбар: Зохиолын баатрын голж чамласан сэтгэлийг ийнхүү зүйрлэжээ.
Талын дугаар: 93
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Дүрээрээгийн эцэг Тойвынх хотод орж ирээд уснаас гаргаад хаячихсан жараахайтай л адил болов."
Тайлбар: Хотод орж ирээд танил талгүй, ажил төрөлгүй, амь зуухад нэн хүнд болсныг уснаас гаргасан загастай зүйрлэсэн байна.
Талын дугаар: 103
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Уулзахаасаа зүрх алдан буцаад явчихаа шахав.”
Тайлбар: Айж эмээсэн байдлыг ийнхүү дүрсэлжээ.
Талын дугаар: 106
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Амьжиргаа нь овоо дээшилтэл заавал нэг юм доголдож байх учиртай юм шиг хөлсөлж суудаг өнөө шавар тагз нь газарт оров. Чухам л үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг боллоо.”
Тайлбар: Шавар тагз хэмээх нь хүн амьдран суухад хэцүү бачуу давчуу оромжийг хэлнэ. Энэ тэр айлын амьдралын хүнд хэцүү байдлыг дүрсэлсэн байна. Шавар тагз нь газарт орсноор “орох орон оочих аягагүй” болж амьдралын хүнд хэцүү цохилтод өртөн яах учраа олохгүй үймэн сандралдсаныг ийнхүү үүрээ эвдүүлсэн шоргоолжны үймээнтэй адилтган зүйрлэсэн байна.
Талын дугаар: 107
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Гэтэл хүнсний үйлдвэрийн дарга маань Нохойхүү төлөөлөгчийг сүүдэр шиг дагаж явсан Тоодгор байлаа.”
Тайлбар: Нохойхүү төлөөлөгчийг хаа явсан газарт нь салахгүй “хөл холбоотой, хүзүү хэлхээтэй” мэт дагаж явсныг сүүдэртэй зүйрлэжээ.
Талын дугаар: 135
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Даанч онолын бага хурал зэрэгт үг хэлэх явдал хааяа гарахад Оюутын мэдлэг чадвар глюкоз хийх шиг хэрэг болдгийг санав”
Тайлбар: Глюкоз гэх нэгэн зүйл шингэн тариа нь хүний бие махбодыг сэргээн тэнхрүүлдэг шиг Оюутын эрдэм мэдлэг хэрэг тус болдгийг зүйрлэжээ.
Талын дугаар: 133
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Тоодгорын нуруугаар хүйт оргиж,...”
Тайлбар: Тухайн хүний айж эмээсэн байдлыг ийнхүү дүрсэлжээ.
Талын дугаар: 139
Ил адилтгал буюу Зүйрлэл
Үг хэллэг:
“...Юун малчдын баяр! Юун цагаан сар ! Энэ чинь удирдагчаа нас барчхаад байгаа эмгэнэлт явдлыг эс тоон баяр наадам баяр наадам зохион байгуулж байгаа улс төрийн адал балмад явдал мөн гэхэд нэгдлийн хариуцлагатай хүмүүсийн зүрхэнд шар ус хурлаа.”
Тайлбар: Тухайн хүмүүсийн ихэд айж эмээсэн байдлыг ийнхүү дүрсэлжээ.
Талын дугаар: 139
Ёгтлол
Үг хэллэг:
“...Гаваагаа муулж Жива: -Архи авгай хоёрт толгойгоо мэдүүлсэн тийм ч лам байдаггүй байх аа. Ханандаа буу зүүчихсэн мөртөө маань уншиж суудаг. Чөтгөрийг буудаж дарах юм болов уу? гэж толгой сэгсэрнэ. Нөгөө нь болохоор...
-Шар шувуу шиг хад сахиж, эрээн цаасаар оготно шиг хөеө хураасан амьтан гэж зэвүүрхэнэ.”
Тайлбар: Жива лам шашны ном ёсоо умартсан Гаваа ламд илтэд дургүй буйгаа ийнхүү илэрхийлсэн бол харин Гаваа лам: Жива лам олны хөлөөс дайжин ууланд ганцаар амьдардгийг өдрийн цагт харахгүйн улмаас хад сархиаг сахин үүрэндээ өнждөг шар шувуутай адилтган, ном судар хурааж, хадгалж байдгийг нь намар цагт өвс ургамал цуглуулан хөеө нөөцөлдөг оготнотой зүйрлэн ёгтолсон байна.
Талын дугаар: 10
Адилтгал
Үг хэллэг:
“...Тийм ээ би хэлтсийн эрхлэгч гэдэг том сэтэртэй”
Тайлбар: Малыг бурхан тэнгэрт өргөв хэмээн хив хадаг уяж, ёслол үйлдэн дархлахыг сэтэрлэх хэмээдэг. Энд дарга эрхлэгч гэдэг үгийг эрхтэн дархтан гэдэг утгаар нь сэтэртэй хэмээн утга шилжүүлэн адилтгасан байна.
Талын дугаар: 133
Адилтгал
Үг хэллэг:
“...Хэлтсийн даргагүй захирал байна гэдэг далавчгүй шувуутай л адил гэсэн үг.”
Тайлбар: Доороо туслах хүнгүй гар мухар болохын зовлонг ийнхүү адилтгажээ.
Талын дугаар: 133
Адилтгал
Үг хэллэг:
“...Тэртээ тэнгэрт алтан наран хөх торгон дээлийн энгэр дахь одон адил гялалзана.”
Тайлбар: Нар ба алтны өнгө байдал төстэй учраас алтан нар гэж адилтгажээ. Мөн тэнгэрийн өнгийг хөх торготой зүйрлэсэн ба тэнгэрт буй нарны харагдах байдлыг дээлийн энгэр дэх одонтой зүйрлэн дүрсэлсэн байна.
Талын дугаар: 63
Тойруулал
Үг хэллэг:
“...Тэгээд жаахан тайвширч болсон явдлыг сонссоныхоо дараа “Хүрэн морио хүний тогоо тосолчхоод байхад холдоогүй ойрхон байна” гэж худал мэргэлж хүүгээ явуулсандаа уур нь хүрч “Энэ муу цайчихсан шоог хаяя” гэж чулууджээ.”
Тайлбар: Тогоо тослох гэдэг нь хүнсэнд хэрэглэх гэсэн утгыг тойруулан хэлсэн болно. Шоо цайх гэдэг нь цагаарч цайсан гэдэг утгаар бус мэргэ төөрсөн гэдэг битүү утгаар хэлж байгаа учир тойруулал болно.
Талын дугаар: 39
Тойруулал
Үг хэллэг:
“...Нутгийнх нь хэдэн малаа түрийвчиндээ хийсэн төдийгүй энд ч нэлээн малтай ирчихсэн туйлж байхад шилжүүлэг өгчхөөд намайг гадуурхаад байхдаа яадаг юм бэ? гэж зэвүүрхэнэ.”
Тайлбар: Малаа зарж мөнгө болгосныг ийнхүү битүү утгаар илэрхийлжээ.
Талын дугаар: 105
Тойруулал
Үг хэллэг:
“...Цоохор машины буянаар яах ийхийн зуургүй эрдэм шинжилгээний төвийн гадаа буув.”
Тайлбар: Такси нь бөөр дээрээ шоо дөрвөлжин хээ бүхий үргэлжилсэн урт таних тэмдэгтэй байдаг учир ийнхүү цоохор машин хэмээн тойруулал хэрэглэжээ
Талын дугаар: 119
Тойруулал
Үг хэллэг:
“...Ээж нь ч гэсэн магнайных нь үрчлээ тэнийн хоол унд хийж бөндгөнөнө.”
Тайлбар: Магнайн үрчлээ тэнийх гэсэн хэллэгээр сэтгэл санаа нь өөдрөг байгааг тойрууллын аргаар дүрслэн үзүүлжээ.
Талын дугаар: 163
Төсөөлөл
Үг хэллэг:
“Хүсээд л байгаа бол халчихвал яасан юм бэ?” гэсэн хорхой дахиад л дотрыг нь загатнууллаа.
Тайлбар: ухайн хүний сэтгэл доторх ихэд дурлаж хүссэн санаа бодлыг хорхой загатнуулж байгаа мэтээр төлөөлүүлсэн байна.
Талын дугаар: 133
Төсөөлөл
Үг хэллэг:
“...Ямархуу аянга цахилгаан буух гэж байгааг Тоодгор гадарлаж бушуухан л төмөр шүүгээгээ ухаж гарлаа.”
Тайлбар: Болох гэж буй үйл явдал хэчнээн аюул осолтой болохыг аянга цахилгаан буух байгалийн үзэгдлээр төлөөлүүлэн дүрслэжээ.
Талын дугаар: 142
Төсөөлөл
Үг хэллэг:
“...Хүн болгон л тэгж бамбай барьдаг юм.”
Тайлбар: Ямар нэгэн зүйлээр гул барин халхавчилж байдгийг бамбай буюу зэвсгээс хамгаалах хэрэгслээр төлөөлүүлэн бичжээ
Талын дугаар: 159
Амьдчилал
Үг хэллэг:
“...Өглөөний наран мандаж алтан туяа нь дөрвөн давхар өөд авирсаар цонхоор шагайхуй тэр бээр өвдөж эхэллээ.”
Тайлбар: Амьд юманд байдаг шинж чанарыг төстэй байдлаар нь амьгүй бодост шилжүүлэн дүрсэлсэн байна.
Талын дугаар: 177
Юмшуулал
Үг хэллэг:
“...Тэмүүлэн хөдөөлүүлэх ёслолоос хойш ширээний ард шовойсон мануухай шиг л амьтан боллоо.”
Тайлбар: Амьд хүний байр байдлыг амьгүй эд зүйлстэй адилтган зүйрлэж сөргөөр дүрслэн үзүүлжээ.
Талын дугаар: 172
Зохиолын үг хэллэг
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Нударган
Тайлбар: 1921 оны ардын хувьсгалын дараа анги нийгмийн хуваагдал бий болж баян чинээлэг хүмүүсийг нударган хэмээх нэрлэж, ад шоо үзэн хавчин гадуурхах болсон байна. Ядуу хүмүүсийг дарлан мөлждөг баян чинээлэг хүмүүс гэсэн ойлголт бий болжээ.
Талын дугаар:
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Хувьсгалын эсэргүү
Тайлбар: 1932 онд ардын засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гарсны дараагаар энэхүү нэршлийг хэрэглэх албан ёсоор хэрэглэх болсон байна.
Талын дугаар:
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Зүүний нугалаа
Тайлбар: 1930-д оноос хувийн өмч хурааж, бүх нийтийг дундын өмчтэй болгох зорилгоор хамтрал байгуулж, анги нийгмийн ялгаварлал дээд цэгтээ хүрчээ.
Талын дугаар:
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Район
Тайлбар: - Нийслэлийн дүүргүүдийг 1990-д оноос өмнө район хэмээн нэрлэдэг байв.
Талын дугаар:
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Дэнлүү-
Тайлбар: Харанхуйг гэрэлтүүлэх бүрхүүлтэй зул
Талын дугаар:
Этгээд үг хэллэг
Үг хэллэг:
Нүгэлт хар гөрөөчин-
Тайлбар: Амьдрал ахуйгаа ан гөрөөгөөр залгуулдаг хүнийг ийнхүү нэрлэнэ
Талын дугаар:
Хуучирсан үг хэллэг
Үг хэллэг:
Тагш-
Тайлбар: Модны үндсээр хийсэн жижиг аяга
Талын дугаар:
Үг хэллэг:
Ялгасан хутагт
Тайлбар: Холилдсон сүү аягыг ялгаж чадах эрдэм чадал эзэмшсэн хувраг хүнийг нэрлэдэг байв. Хожим ялгуусан хутагт гэсэн шашны том цол хэргэм болон хувирчээ.
Талын дугаар:
Бэлгэдэл
Эшлэл
Зохиолын орчин нөхцөл, цаг үе
Зохиолын орчин нөхцөл
Зохиолд социализмын үеийн тухай буюу 1990-д оны өмнөх үйл явдал гарах боловч зохиолын гол дүр Дүрээрээгийн удам судар эцэг эх, өвөө гээд 1921 оны ардын хувьсгалын дараах үе буюу хамтрал хомоон байгуулсан 1930-д оны зүүний нугалаа, 1937 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлт, 1950-д оны нэгдэлжих хөдөлгөөн, 1960-д оны хот руу шилжин суурьших их нүүдэл , 1980-оны төгсгөл хүртэл үргэлжилсэн социалист нийгэм байгуулах үйл явц гээд цаг хугацааны хувьд XX зууны Монголын нийгмийн амьдралыг бүхэлд нь тусган харуулсан байдаг.
Зохиолын цаг үе
Зохиолд социализмын үеийн тухай буюу 1990-д оны өмнөх үйл явдал гарах боловч зохиолын гол дүр Дүрээрээгийн удам судар эцэг эх, өвөө гээд 1921 оны ардын хувьсгалын дараах үе буюу хамтрал хомоон байгуулсан 1930-д оны зүүний нугалаа, 1937 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлт, 1950-д оны нэгдэлжих хөдөлгөөн, 1960-д оны хот руу шилжин суурьших их нүүдэл , 1980-оны төгсгөл хүртэл үргэлжилсэн социалист нийгэм байгуулах үйл явц гээд цаг хугацааны хувьд XX зууны Монголын нийгмийн амьдралыг бүхэлд нь тусган харуулсан байдаг.